Японы хөдөлмөрийн зах зээл ба монголчуудын боломж

Монголчууд Япон улсад албан ёсны хөдөлмөр эрхлэх боломжтой болсон. Японы парламентын баталсан “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтөд гадаадын есөн орноос ажиллах хүч авахаар тусгасан тухай бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба гэсэн найман орон дээр Монгол Улс нэмэгдсэн нь монголчууд Японд хууль ёсны дагуу хөдөлмөрлөх боломжийг нээсэн юм. Энэ хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх бол тухайн орнуудтай гуравдугаар сард тусгайлсан гэрээ байгуулах юм. Энэ хүрээнд бид Япон улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл хүргэж байна. 

Япон улсын ХҮНДРЭЛ

Япон улсын хүн амын насжилт өндөр нь нийгмийн асуудал болж байна. 65-аас дээш насны өндөр настнууд хүн амын 27 хувийг эзэлдэг. Монгол орны хувьд өндөр настнууд хүн амын дөрвөн хувийг эзэлдэг гэхээр Япон улсын энэ үзүүлэлт толгойны өвчин болсон нь мэдээж.  Төрөлт багасч, хүн амд эзлэх хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурсаар байгаа нь эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж эхэлжээ.

Гадаадын ажиллах хүчний тоон үзүүлэлт

2017 оны 10 дугаар сарын байдлаар Япон улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн тоо 1 сая 270 мянга байна. Гэвч албан ёсны ажиллах визтэй хүмүүс 20 хувьд ч хүрэхгүй байна. Хөдөлмөр эрхлэгчдийн ихэнх нь “дадлагажигч” гэсэн статустай ажиллаж буй. Мөн гадаад оюутнууд цагийн ажил эрхэлдэг. Гадаад оюутныг долоо хоногт 28 цагийн хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг юм.

Шинэ хууль

Япон улс ажиллах хүчний дундажаар 600 мянган хүний хомсдолд орох магадлалтай буй аж. Тиймээс  ирэх 5 жилийн хугацаанд гадаадын 260 000-340 000 иргэнээр ажиллах хүчээ нөхөхөөр төлөвлөжээ. Өмнө нь тусгай чадавхитай мэргэжилтнүүд, боловсролын байгууллагын багш нар гэх мэт хязгаарлагдмал салбарт гадаадын  иргэд хөдөлмөр эрхэлж байсан. Харин шинэ хууль батлагдсанаар бусад салбаруудад ч гадаадаас ажиллах хүч авах, тэдний цалин хөлс, нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг зохицуулж, хүний тоог нэмж буй юм.

Гадаадын ажиллах хүчний визийн хоёр ангилалтай болно. Онцгой ур чадвар шаардахгүй, энгийн ажил эрхлэхэд 5 жилийн виз олгоно. Гэхдээ гэр бүлийнхэн нь хамт ирэхийг зөвшөөрөхгүй. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4-т тэнцсэн байхад хангалттай. Энэ нь монголчуудын хувьд хэцүү шалгуур биш юм.

Ажиллах хүч авах улс орнууд

Япон улс эхний ээлжинд 8 оронтой хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэж байв. Вьетнам, Хятад,Филиппин, Тайланд,, Индониези, Камбожи, Мьянмараас ажиллах хүч авах нь тодорхой болж, 8 дахь орон тодорхойгүй байж байгаад Непалыг нэмсэн. 12 дугаар сарын 18-нд энэ тоог нэгээр нэмж, Монгол Улсыг багтаасан юм. Үүнд, хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн  Засгийн Түншлэлийн Хэлэлцээр байгуулсан нь нөлөөлсөн болов уу.

Салбарууд

Шинэ хуулийн дагуу 2019 оны 4 дүгээр сараас гадаадаас ажиллах хүч авах ажлыг хариуцах шинэ агентлаг байгуулахаар төлөвлөж байна. 2019 онд нийт 14 салбарт 33-47 мянган ажиллах хүч хүлээн авна.

Ажиллах хүч авах салбарууд

 Эхний жил5 жилийн хугацаанд
Асаргаа5 00050 000-60 000
Байшин цэвэрлэгээ2 000-7 00028 000-37 000
Түүхий эд, материалын боловсруулалт3 400-4 30017 000-21 500
Үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж үйлдвэлэл850-1 0504 250-5 250
Цахилгаан, электроник, мэдээллийн технологи500-6503 750-4 700
Зам,барилга5 000-6 00030 000-40 000
Усан онгоц үйлдвэрлэл1 300-1 70010 000-13 000
Автомашины засвар үйлчилгээ300-8006 000-7 000
Агаарын тээвэр1001 700-2 200
Зочид буудал950- 1 05020 000-22 000
ХАА3 600-7 30018 000-36 500
Загас агнуур600-8007 000-9 000
Хүнс, ус ундаа үйлдвэрлэл5 200-6 80026 000-34 000
Ресторан, нийтийн хоол4 000-5 00041 000-53 000

Цалин, хөлс

Одоогийн цагийн ажлын баримжаагаар цагт 800-1000 иен гэж бодвол өдөрт 6400-8000 иен болно. Сард 22 өдөр ажиллахад 140 000-180 000 иен болно. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар суутгагдана. Мөн амьдрах орон сууц, бусад зардлуудыг тооцвол  Японд очоод шууд л их мөнгө олж, амьдралаа сайжруулаад ирнэ гэж бодоход учир дутагдалтай юм.

Зуучлагч

Шинэ хууль батлагдсанаар, Японд өндөр цалинтай ажилд оруулж өгнө , цалингаасаа бидэнд мөнгө төл гэсэн зуучлагчдад зальдуудлахгүй байхад анхаарах хэрэгтэй.

  • Залилангийн хэргийн хохирогч болохгүй байх.
  • Японд “гоё” ажилд орно гэж хэт найдахгүй байх.
  • Орлого, зарлагаа сайтар тооцоолж шийдвэр гаргах.
  • Хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх.

Тазаки Масами (STR Partners компаний захирал, МУИС-ийн багш асан)

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ