БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

БНХАУ-ын нэр хүнд бүхий 100 сургуулиудад бакалавр, магистер болон докторт Засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөр

БНХАУ-ын 2022 оны Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын сургалтад суралцах сонирхолтой хүмүүсийг доорх мэргэжлүүдээр бүртгэж байна.

Бакалаврын хөтөлбөрт:

✓ Компьютерийн шинжлэх ухаан (computer science)

✓ Барилгын инженер (civil engineering)

✓ Харилцаа холбооны инженерчлэл (communication engineering)

✓ Механикийн инженерчлэл (mechanical engineering)

✓ Бусад

Магистрын хөтөлбөрт:

✓ Компьютерийн шинжлэх ухаан (computer science)

✓ Харилцаа холбооны инженерчлэл (communication engineering)

✓ Механикийн инженерчлэл (mechanical engineering)

✓ MBA буюу бизнесийн удирдлага

✓ Бусад

Доктор PhD:

✓Цахилгаанжуулалтын шинжлэх ухаан ба технологи (Electronic science and technology)

✓Физик (Physics)

✓Харилцаа холбооны инженерчлэл (Communication engineering)

✓Техник, тоног төхөөрөмжийн шинжлэх ухаан ба технологи (Instrument science and technology)

✓Механикийн инженер (Mechanical engineering)

✓Компьютер, материал судлал ба инженерчлэл (Computer, materials science and engineering)

Дээрх хөтөлбөрүүд Англи хэл дээр явагдах бөгөөд англи хэлний оноо шаардахгүй. Хятад хэлний HSK оноотой хүмүүс хятад хэл дээр судлан суралцах боломжтой.

✓ Бакалавр сарын 2500 юань (ойролцоогоор 1,125,000₮) стипендтэй.

✓ Магистрийн хөтөлбөрт суралцах хүмүүст сар бүр 3000 юань (ойролцоогоор 1,360,000₮) стипендтэй.

Докторын хөтөлбөрт суралцах хүмүүст сар бүр 3500 юань (ойролцоогоор 1,360,000₮) стипендтэй.

✓ Суралцах хугацаандаа их сургуулийн төлбөр, дотуур байр, ЭМ-ийн даатгал зэрэг үнэ төлбөргүй.

Жич: Энэ жил ЕБС-ийг төгсөх сурагчид ч гэсэн энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. /Сурч буй сургуулиас дүнгийн тодорхойлолт авах шаардлагатай./

Мөн Англи хэлний сургалтанд хамрагдаж байсан гэрчилгээтэй нөхцөлд Англи хэл дээр суралцах боломжтой

✅ Эхний ээлжинд бүрдүүлэх бичиг баримт:

1. Гадаад пасспортын нүүр зураг

2. Дипломын Англи хэл дээрх хувийг бэлдэх.

3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (Бакалаврт суралцах бол)

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ