Японы менежмент яагаад мундаг вэ?

Хөнгөн тэрэг бүх төрлийн хагас дамжуулах микросхемийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч энэ орны менежмент Америкийн удирдах арга барилаас эхтэй гэгддэг. Өөрөөр хэлбэл “Нэг фирмд насан туршдаа ажиллах” гэсэн америк маягийн санаа японд их үр дүнгээ өгдөг байна.

Японы менежментийн загвар “Бид нэг гэр бүлийнхэн” гэсэн философид үндэслэгддэг. Тийм ч учраас япон менежерүүдийн үндсэн зорилт нь ажилтнуудтайгаа найрсаг харилцаа тогтоох, ажилчид-менежерүүд бол “нэг гэр бүл” гэдгийг ойлгуулахад оршдог. Энэ аргыг нэвтрүүлсэн олон фирм амжилтад хүрчээ. Тухайлбал, алдарт “Сони” корпорацийн ажилтнуудын дунд явуулсан санал асуулгаас тэдний 75-85% нь “нэг багийнхан”, эрчимтэй хамтын хүч багийн бүх гишүүдэд ашиг тус авчирна гэж боддогоо илэрхийлжээ. Японы удирдлагын систем ажилтнуудаа үнэн сэтгэлээс нь ажиллуулж сургадаг. Жишээ нь, японы ажилчид амралтын өдрөө ховор амардаг, өмнөх ажлаа үг дуугүй гүйцэтгэдэг, ээлжийн амралтаа бүтнээр авдаггүй, хэрэв тэгвэл компанийн өмнө “нүүр буруулсан”-д тооцдог. Мөн Японы фирмүүдэд боловсон хүчний халаа сэлгээ бараг байдаггүй, машины үйлдвэрийн 1000 ажилтнаас жилд ердөө 25 нь л ажилдаа нэг удаа ирээгүй гэсэн судалгаа бий.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ