”Рэйва” шинэ эзэн хааны он тоолол
Өнгөрөгч 4 дүгээр сарын 1ны өдрийн 11цаг 40минутанд Японы улсын ерөнхий сайдын зөвлөл Япон улсын эзэн хааны өв залгамжлагч хун тайжын төр барих шинэ оныг “Рэйва” хэмээн нэрлэх болсоныг албан ёсоор зарласан билээ.
Иймд 2019 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинэ хаанчлалын эрин буюу шинэ он тоололыг “Рэйва” гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ үг нь “Дэг журам, найрамдал” гэсэн утгатай юм байна. “Рэйваганнэн” буюу Рэйвагын 1 дүгээр он гэж тоологдоно. Он тооллын нэр гэдэг нь он (он цаг)-д өгөгдөх нэр бөгөөд Японы он тооллын нэрийн тухай, 1979 оны “Он тооллын нэрийн тухай хууль”-д “Зөвхөн эзэн хааны суудал үе уламжлагдсан үед л өөрчилнө” хэмээн заагдсан байдаг ба үүнийг “Он тооллын нэрийг өөрчлөх” гэж хэлдэг.
Дашрамд хэлхэд Японд “Рэйва 1 нэн” гэж хэлдэггүй бөгөөд “Рэйва ган нэн” гэж хэлдэг юм байна.
Одоогын эзэн хааны “Хэйсэй” он 1989 онд эхлэж өдгөө 31-н жил болжээ. Эзэн хаан өндөр настай болсон бөгөөд цаашид хаан ширээгээ өөрийн ууган хүүд шилжүүлэх хүсэлтийн дагуу Японы улсын ерөнхий сайдын зөвлөл удаан хуралдсаны эцэсд шийдвэрт хүрсэн байна. Өнөөг хүртэл Япон улсын түүхэнд байгаагүй үйл явдал гэж онцолсон байна.
Японы угсаа залгамжлагч ханхүү Нарухитог хаан ширээнд залах ёслол маргааш буюу 5 дугаар сарын 1-нд болно.
Үндсэн мэдээлэлийг доорх холбоосоор орж харна уу.