Япон улсын “Цагаачлалын алба”-ны нэр өөрчлөгдсөн.

Япон улсын Хууль зүйн яамны дэргэдэх Цагаачлалын албаны нэр өөрчлөгдөж 2019 оны 4-р сараас Хилийн шалган нэвтрүүлэх хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх механизмын хувьд Хууль зүйн яамны харьяалалаас гарч бие даасан 出入国在留管理庁 ШЮЦҮ НЮҮКОКҮ ЗАЙРЮҮ КАНРИ ЧО буюу “Хилийн шалган нэвтрүүлэх , оршин суух хяналтын газар” болж өөрчлөгдсөнийг та бүхэндээ дуулгаж байна.
Япон улсыг зорин ирж буй гадаад иргэдийн тоо маш их ихсэж, шинээр болон шинэчлэгдэж буй хууль дүрэм, шинэ оршин суух зөвшөөрөлийн ангилал /токүтэйгино/ зэргээр цагаачлалын албаны ачаалалтай байгааг харгалзан бүтэцдээ өөрчлөлт оруулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж аваарай.
http://www.immi-moj.go.jp/

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ