Монгол Японы соёлын харилцаа тогтсоны 45 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ оны 9/23-нд Монгол Япон хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголд “Япон фестиваль”-ыг зохион байгуулаж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, монгол Улсаас сайд Д.Цогтбаатар гар оролцсон байна. Сайд уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Япон орны талаарх Монголчууд бидний мэдлэг, ойлголтыг улам гүнзгийрүүлж, манай хүүхэд залуучуудын хүсэл сонирхлыг хэл соёлд нь татсанаар биднийг улам ойртуулан, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд соёл, спорт, олон нийтийн солилцоо нэн чухал байна” хэмээн онцолсон байна. Мөн энэ тус арга хэмжээтэй уялдан 12 сарын 12-нд Токио хотноо Дуучин Наран өөрийн тоглолтыг Токио хотноо зохион байгуулахаар болсон байна.