Бичиг баримтын бүрдүүлэлтндээ маш сайн анхаарч, цагаачлалын албанд материалаа өгөхөөсөө өмнө хэд хэдэн зүйлийг мэдсэн байх шаардлагатай бөгөөд бид таний мэдлэгийн санд доорх мэдээлэлийг хүргэж байна.
Бичиг баримтын бүрдүүлэлт дутуу зэрэг өөрийн хариуцлагагүй байдлаас болж тус зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдлууд байдаг.
1. Төлөх ёстой даатгалын татвараа хугацаандаа төлөөгүй байх.
2. Тухайн гэр бүл, айлын жилийн орлого доод тал нь 3,600,000 иэн байх иенээс бага байх.
3. Япон улсад үйл ажиллагаа явуулаж буй компани, аж ахуйн нэгж ажилчидаа заавал хамрагдах ёстой даатгалд хамруулаагүй байх.
4. Япон улсад үйл ажиллагаа явуулаж буй компани, аж ахуйн нэгж эрхэлдэг визээр өөр компанид ажилласан байх.
5. БОСЗ-н виз хүсэгч нь өөрийн нэр дээр Япон улсад хамт амьдардаггүй ч гэр бүлийн бүх гишүүдийн нэрийг оруулаж татвараас хөнгөлүүлсэн байх тохиолдол байх.
6. БОСЗ хүсэгчийн Япон улсад оршин суусан хуулийн хугацаа нь болоогүй байх.
7. Өмнө нь Япон улсад визгүй буюу хууль бусаар (хараар) оршин сууж байсан гэх түүхээ мэдүүлээгүй байх.
8. Өмнө нь Япон улсын иргэнтэй гэр бүл болоод салсан хэрнэ баталгаагаа цуцлуулаж, хасалт хийлгээгүй байх. Нэг үгээр хэлвэл Япон улсын гэр бүлийн тоонд бүртгэгдсэн хэвээр байх.
Эцэсд нь хувийн зүгээс зөвөлгөө өгхөд риюүшо буюу өргөдөлөө маш сайн ойлгомжтой, үнэн зөв тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Хамгийн найдвартай нь гёосэйшошигоос зөвөлгөө авч материалаа бүрдүүлүүлэн хүргүүлсэн нь таны БОСЗ гарах магадлал маш өндөр байна.
Доорх холбоосоор орж нарийн мэдээлэл болон мэдүүлэгийн хуудас татаж аваарай.
http://www.moj.go.jp/ONLINE/IMMIGRATION/16-4.html
Япон улсад байнгын оршин суух виз хүсэх бол доорх материалыг бүрдүүлнэ.
1. Оршин суух зөвшөөрөл болон ажиллах ангилалаар тасралтгүй 10-н жил Японд байсан байх.
2. Япон иргэний гэр бүл байх тохиолдолд 5-н жил тогтвортой амьдарсан байх
3. Япон иргэнээс гэр бүлээ цуцалсан тохиолдолд Япон улсад оршин суух урт хугацааны визтэй байх хэрэгтэй.
4. Тус визийг хүсэх үед таны одоо байгаа оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулийн хүчинтэй хугацаа дуусахаас 3-н жил өмнө байх шаардлагатай.
Байнгын оршин суух ангилалыг ажил хөдөлмөр эрхлэж буй иргэний хувьд хүсэлт гаргах бол
1. Мэдүүлэгийн хуудас
2. Цээж зураг
3. Паспортын хуулбар
4. Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар
5. Оршин суугчийн бүртгэлийн хуудас /гэр бүлийн гишүүд бий бол бүх гишүүд/
6. Байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл
7. Ажлын газрын тодорхойлолт
8. Цалингын баримт, орлогын тодорхойлолт
9. Татвар төлсөн баримт
10. Эрүүл мэндийн даатгал төлсөн баримт
11. Эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
12. Тэтгэвэрийн даатгал
13. Тэтгэвэрийн дэврийн хуулбар
14. Байрны түрээсийн гэрээ
15. Оршин суудаг байрны газрын зураг дээрх байршил
16. Гэр бүлийн гишүүдийн мэдээллийн хүснэгт
17. Хадгаламжийн дэвтрийн сүүлийнүлдэгдэл
Байнгын оршин суух ангилалруу бизнес эрхлэх ангилалын визнээс шилжих бол
1. Мэдүүлэгийн хуудас
2. Цээж зураг
3. Паспортын хуулбар
4. Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхний хуулбар
5. Оршин суугчийн бүртгэлийн хуудас /гэр бүлийн гишүүд бий бол бүх гишүүд/
6. Байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл
7. CV буюу дэлгэрэнгүй анкет
8. Байгууллага, компанийн үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ
9. Санхүүгийн тайлан тооцоо
10. Татвар төлсөн баримт
11. Эрүүл мэндийн даатгал төлсөн баримт
12. Эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
13. Тэтгэвэрийн даатгал
14. Тэтгэвэрийн дэврийн хуулбар
15. Хадгаламжийн дэвтрийн хуулбар
Дээр дурдсан татвар төлөлтийн баримтууд сүүлийн 3-н жилийх байна.
Япон иргэний гэр бүл байх тохиолдолд байнгийн оршин суух эрх сунгуулах бол
1. Мэдүүлгийн хуудас
2. Цээж зураг
3. Паспортын хуулбар
4. Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хуулбар
5. Оршин суугчийн бүртгэлийн хуудас
6. Байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл
7. Ажлын газрын тодорхойлолт /хүсэлт гаргагч ажил хөдөлмөр эрхэлдэг бол/
8. Татвар төлсөн баримт /хүсэлт гаргагч ажил хөдөлмөр эрхэлдэг бол/
9. Нөхөр/ эхнэрийн ургийн бичиг
10. Нөхрийн оршин суугаа газрын тодорхойлолт
11. Нөхөр/ эхнэрийн ажлын газрын тодорхойлолт
12. Татвар төлсөн баримт
13. Эрүүл мэндийн даатгал
14. Тэтгэврийн даатгал
15. Хадгаламжийн дэвтрийн сүүлийн үлдэгдэл