Япон улсад тусгай ур чадварын ажилтан хүлээж авах тухай товч тайлбар

2018 оны 12 сарын Засгийн газрын ээлжит бус хурлаар “Ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрлийг шинээр оруулах “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хууль, Хууль зүйн яамыг байгуулах хуулийн зарим нэг заалтад өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдсан. 2019 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллах хүчний хомсдолтой аж үйлдвэрийн салбарт “Ур чадвартай” гадаадаад ажилтан  хүлээн авах боломжтой болсон.
Энэхүү  “Ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрөл нь жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилготой юм. Япон улс нь үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх болон дотоодын ажиллах хүчнээр хангах арга хэмжээг авч буй  хэдий ч ажиллах хүчний нөөцийг хангалттай бүрдүүлж чадахгүй хүнд нөхцөлд байгаа аж үйлдвэрийн салбарт тодорхой мэргэжлийн ур чадвартай шууд ажиллах боломжтой ажиллах хүчнийг  гадаадаас хүлээж авах юм.
 “Ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.
Хууль зүйн яамны цахим хуудас
(http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri01_00127.html)
Ур чадвартай ажилтаны шалгалт
Монгол улсад өгч болох шалгалтын цахим хуудас
Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Япон хэлний суурь шалгалт (https://www.jpf.go.jp/jft-basic/#mng_cont)
Асаргаа сувилгаа (Япон хэл болон ур чадвар) https://www.mhlw.go.jp/stf/newpage_000117702.html
Агаарын тээвэр https://www.jaea.or.jp/
 
Бусад шалгалтын (Япон улсад шалгалт өгөх) тухайд доорх цахим хуудсуудаас мэдээлэл авна уу.
Асаргаа сувилгаа (Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудас)
Барилга байгууламжийн цэвэрлэгээ (Японы барилгын засвар үйлчилгээний нийгэмлэгийн цахим хуудас)
Эд анги, хэв үйлдвэрлэл (Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны цахим хуудас)
Аж үйлдвэрийн техник,тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл (Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны цахим хуудас)
Цахилгаан, цахим мэдээлэлтэй холбогдох үйлвэрлэл (Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны цахим хуудас)
Барилга (барилгын мэргэшсэн хүний нөөцийн байгууллагын цахим хуудас)
Хөлөг онгоц, усан онгоцны үйлдвэрлэл (Японы тэнгисийн холбооны цахим хуудас )
Автомашины засвар үйлчилгээ(Японы автомашины засвар үйлчилгээний холбооны цахим хуудас)
Агаарын тээвэр (Японы нисэхийн технологийн нийгэмлэгийн цахим хуудас)
Зочид буудал (Зочид буудлын салбарын ур чадварын шалгалтын төвийн цахим хуудас)
Хөдөө аж ахуй (Японы хөдөө аж ахуйн танхимийн цахим хуудас)
Загас агнуурын аж ахуй (Японы загасны аж ахуй эрхлэгчдийн холбооны цахим хуудас)
Хүнсний үйлдвэрлэл (Гадаад иргэний хүнсний үйлдвэрлэлийн ур чадварын үнэлгээний байгууллагын цахим хуудас)
Нийтийн хоолны салбар (Гадаад иргэний хүнсний үйлдвэрлэлийн ур чадварын үнэлгээний байгууллагын цахим хуудас)
Шалгалт өгөх эрх
2020 оны 4-р сарын 1-ний өдрөөс хойш ур чадварын шалгалтын хамрах хүрээг өргөтгөхөөр болсон.
Өнөөг хүртэл “Ур чадварын шалгалт”-ыг зөвхөн Япон улсад дунд болон урт хугацаанд оршин сууж байсан мөн өдгөө оршин сууж буй хүн өгөх боломжтой байсан бол  2020 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн Япон улсад хууль ёсны зөвшөөрөлтэй зорчиж буй болон оршин сууж буй хүн болгон өгөх боломжтой боллоо. Иймд өмнө нь Япон улсад дунд болон урт хугацаанд оршин сууж байгаагүй ч шалгалт өгөх зорилгоор богино хугацаагаар зорчиж буй хүн энэхүү шалгалтыг өгөх боломжтой.
Богино хугацааны аялалын визний талаар доорх холбоосоор орж танилцана уу.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/sasyo_ryouji_kakusyuevent_jpn_180905.html

 “Тусгай ур чадвартай монгол ажилтан”-г  илгээх  
Монгол улсын иргэний “Тусгай ур чадвартай ажилтан”-ны оршин суух зөвшөөрлийн талаарх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (http://hudulmur-halamj.gov.mn/) хариуцна. “Тусгай ур чадвартай ажилтан”-ы шалгалтын талаар тус яамнаас лавлана уу.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ