Токио хот руу аялаж байгаа гадаад хүмүүс дараахи дүрмийг анхаарах ёстой.

  1. Зөвхөн эмэгтэй хүмүүс суух метро
    Япон улсын ихэнх метронд зөвхөн эмэгтэйчүүд суудаг бүхээг байдаг. Энэ нь ихэвчлэн өглөө/оройны ачаалалтай цагаар метроны толгой хэсэг болон сүүл хэсгээр байдаг.

2. Тамхи
Токио хотод зөвшөөрөгдсөн газраас бусад олон нийтийн газар тамхи татахыг хориглодог. Мөн зочид буудал зоогийн газарт энэ дүрэм хэрэгжиж, тэлэх хандлагатай байгаа. Хэрвээ тамхи татсан тохиолдолд 2000 иэний торгууль төлөх арга хэмжээ авдаг.

3. Гоожуурын ус
Токио хот нь Япон улсын хуулинд заагдсан ундны усны стандартаас илүү чанартай устай байх зорилго тавин хэрэгжүүлж байгаа билээ. Токио хотод гоожуурнаас аюулгүй, эрүүл, амттай ус ууж болно.

4. Урсдаг шат
Токио хотод ялангуяа метроны буудал, томоохон дэлгүүрт урсдаг шатаар явахдаа зүүн тал руугаа шахаж зогсдог бөгөөд яарсан хүмүүс баруун талаар явдаг.

Эх сурвалж: Токио хөтөч пейж

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ