Японд бизнес эрхлэх, компани байгуулах хүсэлтэй байгаа бол
Японд бизнес эрхлэх болон компани байгуулах хүсэлтэй байгаа гадаадын иргэд доорх 3-н төрөлд хуваагддаг бөгөөд тус тусых нь давуу болон сул талыг ерөнхий мэдээлэл болгон хүргэж байна.
Японд шинээр компани байгуулах бол
Давуу тал
• Компани гэдэг утгаараа нийгэмд өндөр итгэл хүлээнэ.
• Компанийн нэр дээр хялбар данс нээлгэх боломжтой.
• Компанийн нэр дээр хялбар оффис болон объект түрээслэх боломжтой.
Сул тал
• Компани байгуулхад үйл ажиллагаа явуулах үндсэн хөрөнгө шаардана.
• Хувьцаат компани байгуулах бол суурь хураамж 200,000иен төлнө.
Японд салбар компаниа байгуулах бол
Давуу тал
• Өөрийн нутагтаа үйл ажиллагаа явуулаж ирсэн компани гэдгээрээ Японд мөн амжилттай үйл ажиллагаа явуулах боломжтой.
• Япон улс дах салбар гэдэг утгаараа.
• Компанийн нэр дээрээ оффис болон объект түрээслэх боломжтой.
Сул тал
• Япон дах компанийн төлөөлөгч гэдэг утгаараа хамгийн багадаа 1 хүн Японд оршин суудаг хүн байх шаардлагатай.
• Тус компанийг байгуулах суурь хураамж ойролцоогоор 90,000 иен төлнө.
• Монгол дах толгой компанийн удирлдага болон хаяг зэрэг өөрчлөгдвөр Япон улсад мөн адал өөрчлөлт хийлгэх шаардлагатай.
Японд төлөөлөгчийн газраа байгуулах бол
Давуу тал
• Төлөөлөгчийн газраа нээхэд бүрдүүлэж, бүртгүүлэх зүйл бараг байхгүй, маш энгийн.
Сул тал
• Японд үйл ажиллагаа явуулахгүй
• Гадаад ажилтан ажиллуулаж, ажиллах зөвшөөрлийн виз зэргийг нь хөөцөлдхөд төвөгтэй.
• Төлөөлөгчийн газрын нэр дээрээ банкны данс нээлгэх, оффис түрээслэх боломжгүй тул төлөөлөгч нь өөрийн нэр (хувь хүний нэр) дээр данс болон оффис түрээслэнэ.