Япон улсад хууль бусаар оршин суух

Хууль бусаар оршин суух (виз хэтэрсэн) болон хууль бусаар нэвтрэх, хууль бусаар үлдэх буюу харлах, эдгээрийн шийтгэл

Хууль бусаар оршин суух буюу визний хугацаа хэтэрсэн /харалсан/ тохиолдолд Япон улсын зүгээс хуулиндаа юу гэж заасан байдаг болон яг юуг харлах гэж үздэг талаар мэдээлэл хүргье.

Япон улс хууль бус оршин суухыг дотор нь 2 хуваагдаг байна.

  1. Хууль бусаар хил нэвтрэх
  2. Хууль бусаар үлдэх

Хууль бусаар хил нэвтрэх гэдэг нь:
Визийн зөвшөөрөлгүй, хууль бусаар хилээр нэвтрэхийг хэлэх бөгөөд ихэвчлэн хуурамч паспорт ашиглах болон усан онгоц зэрэг хүн цөөн бүсээр хил нэвтрэхийг хэлнэ. Сүүлийн үед хууль бусаар хил нэвтрэх нь хяналт шалгалт чанга байгаатай холбогдон буурсан ч хууль бусаар үлдэж буй иргэдийн хувьд хяналт тавихад хэцүү байгаа аж.

Хууль бусаар үлдэх гэдэг нь:

Түр буюу богино хугацааны визээр орж ирсэн гадаадын иргэд визийн хугацаандаа буцалгүй үлдэж хугацаа хэтрүүлэн оршин суухыг хэлнэ. Хууль бусаар оршин суухыг Япон улс цагаачлалын хуулиндаа хатуу хориглоно. Хэрвээ хууль бусаар оршин сууж байгаа нь баригдвал албадан гаргах, хөөх хүртэл арга хэмжээ авдаг байна.

Япон улсад хууль бусаар оршин сууж байгаад баригдсан тохиолдолд дахин 5 жилдээ Японы виз мэдүүлэх болон эргэн нэвтрэх боломжгүй болдог.

Эх сурвалж: https://immigration-lawyer-japan.com/

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ