Япон: 100-аас дээш насны ахмадууд 86.000-д хүрлээ
Ахмад настнуудын орон гэгддэг Японд 100-аас дээш насны ахмадууд 86 мянгад хүрч, дээд амжилт тогтоогоод байна.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамнаас гаргасан өндөр настнуудын хүн амын статистик мэдээгээр энэ сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш насны иргэдийн тоо 86,510 болж, нэг жилийн дотор 8 орчим хувиар нэмэгджээ.
Эдгээр ахмадуудын 90-ээд хувь буюу 76450 нь эмэгтэйчүүд байгаа бол эрэгтэйчүүдийн тоо анх удаа 10000-ыг давж 10060 болсон байна.
1963 онд тус улсад 100-аас дээш насны 153 ахмадууд байсан бол 1998 онд анх удаа 10 мянгыг давж, 2015 онд 60 мянгад хүрч жил бүр өссөн үзүүлэлттэй байдаг аж.
Энэхүү үзүүлэлтийн үр нөлөөгөөр 2020 оны байдлаар япончуудын дундаж наслалт эмэгтэйчүүдийн хувьд дэлхийд нэгдүгээрт буюу 87.7, эрэгтэйчүүдийн хувьд 81.6 байгаа нь хоёрдугаарт эрэмблэгдэж байна.
Түүнчлэн Гиннесийн амжилтыг эзэмшигч, манай гаргийн хамгийн өндөр настан 118 насыг зооглоод буй Кане Танака ч мөн Японы Фукуока мужийн уугуул юм.
Эх сурвалж: YTN