Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөв

2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 22 цаг 41 минутад Япон Улсын Чиба мужийн нутаг дэвсгэрт 75 км гүнд гипоцентртэй, 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Токио хот болон Сайтама мужид 5.9 баллын хүчтэй газар хөдлөв.

Япон Улсын Ус цаг уурын хүрээлэнгээс энэ удаагийн газар хөдлөлтийг “2011 оны Зүүн Японы байгалийн гамшгийн үеийн газар хөдлөлтөөс хойшхи Токио хот болон Сайтама мужид бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт байв” гээд “Өмнөх газар хөдлөлтүүдийн туршлагаас харахад 7 хоногийн дотор дахин томоохон хэмжээний газар хөдлөлт болох магадлал 10-20 хувьтай” хэмээж байна. “Токио хотын нутаг дэвсгэрт гипоцентртэй газар хөдлөлт болж магадгүй” гэж байгаа бөгөөд “ард иргэдийг сонор сэрэмжтэй байх”-ыг анхааруулж байгаа болно.

Манай улсын иргэд гэмтэж, бэртсэн мэдээлэл одоогоор байхгүй байна.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ