Галт тэргэнд болсон хэргийн дараа…
•10 сарын 31(ням)-ний 20 цагийн үед Токиогийн галт тэргэнд гэмт этгээд гал тавьж, иргэд рүү хутга барин дайрч 17 хүнийг гэмтээсэн. Хүмүүс аваарын дохио дарж галт тэргийг зогсоосон боловч зогсох ёстой хэсгээс 2 метрийн наана зогссоны улмаас жолооч дүрмийн дагуу хаалгыг онгойлгоогүй. Сандарсан зорчигчид цонхоор гарч зугтахаас өөр аргагүй болсон.
•11 сарын 1(дав)-ний өглөө Тээврийн яамнаас галт тэрэгний компаниудад хандаж эргүүлээ идэвхижүүлэх зэргээр аюулгүй байдалдаа илүү анхаарахыг сануулсан.
•11 сарын 2(мяг)-нд Тээврийн яам галт тэрэгний 32 компанийн төлөөлөл оролцсон хурал зохион байгуулсан. Уг хурлаас цаашид “аваарын зогсолт хийх үед зогсох ёстой байрнаасаа зөрж зогссон байсан ч галт тэрэгний хаалгыг онгойлгоно” гэсэн шийдвэр гарч, бүгд мөрдөхөөр болжээ.
Эх сурвалж: Khongorzul Oyunchimeg-ийн фэйсбук хуудас