Япон улсад ажиллангаа суралцах хөтөлбөр
Үндсэн тавигдах шаардлага
– 19-24 настай
– Ганц бие, зөвхөн эрэгтэй
– ЕБС төгссөн эсвэл түүнээс дээш боловсролтой байх
– Аль нэг боловсролын байгууллага төгсөөд 5 жилээс дээш хугацаа хэтрээгүй байх
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
– Япон улсад суралцах, оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан түүхгүй байх
– Япон Улсад хууль бусаар оршин суусан түүхгүй байх
ü Бие бялдрын хувьд эрүүл , хууч өвчингүй байх
– Япон хэлний мэдлэг N4./Япон хэлний мэдлэггүй бол сургалтад хамрагдана/
Суралцах хугацаа: 2023 оны 4 сарын эхэн үеэс 2025 оны 3 сарын дунд үе хүртэл /хэлний бэлтгэл/
Ажиллах газар: Санкей сонин түгээлтийн газар
Ажлын агуулга: Зөвхөн өглөөний сонин хүргэлт 3-4 цаг
Сурах байршил: Токио хот, Оосака хотын хэлний сургууль сурна. Хэлний бэлтгэлээ төгссөний дараа үргэлжүүлээд мэргэжлийн сургууль эсвэл их дээд сургуульд суралцахад үргэлжлүүлэн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Тэтгэлэгийн талаар:
2 жилийн сургалтын төлбөр 100% үнэ төлбөргүй
2 жил амьдрах байрын төлбөр 100% үнэ төлбөргүй
Хангамж:
1 сарын нийт цалин 105,000иен-120,000 иен
Жилд 1 удаа цалинтай ээлжийн амралт /10 хоног/
Ажлын хэрэгсэл : Ажлын хувцас, гутал, борооны цув
Сургууль хүртэлх унааны зардал 5000 иенээс давсан тохиолдолд илүү гарсан мөнгөн дүнг ажил олгогч хариуцна.
Хөдөлмөр ослын даатгал
Оюутны эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
Санхүүгийн батлан даагч шаардлагагүй.