Нээлттэй ажлын байрууд

ДэлгэрэнгүйШаардлагаСэтгэгдэл

Япон улсын томоохон барилгын компаниудад Барилгын инженерүүдийг байнга илгээж байна. Манайхаар зуучлуулж явсан инженерүүд нэг жилд 100 сая төгрөгрний орлоготой ажиллаж ажиллаж байна. Одоогоор Монголоос үндсэн ажилтнаар нийт 20 инженер Япон улсыг зорьж амжилттай ажиллаж байна.

  • ✅ Гэр бүлээ Японд урих боломжтой. /Зөвхөн эхнэр эсвэл нөхөр, хүүхэд/

  • ✅ Урт хугацаагаар буюу 5, 10 ба түүнээс дээш жил ажиллах боломжтой

  • ✅ Ажлын гүйцэтгэл, туршлагаас шалтгаалаад цалин нэмүүлэх боломжтой

  • ✅ Нийгмийн даатгал болон бусад бүх төрлийн даатгал мөн тэтгэвэрт хамрагдах боломжтой (эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийн тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, ажилчдын гэмтэл ослын даатгал г.м. Гэхдээ Ажиллаж байх хугацаанд Японд төлсөн нийгмийн даатгал болон тэтгэврийн мөнгийг нутаг буцахдаа буцааж авах боломжтой)

Их дээд сургууль төгссөн байх /Барилгын чиглэлээр/
Япон хэлний тодорхой мэдлэгтэй байх
Насны хязгаар 21-40
Визний ямар нэгэн зөрчилгүй байх
Гэмт хэрэгт холбогдоогүй байх
Шивээсгүй байх
*Япон хэлний мэдлэггүй бол тодорхой хугацаанд зайлшгүй япон хэл сурах шаардлагатай. Японд аж төрөн амьдрахад тодорхой хэмжээгээр хэлний мэдлэг шаардагадах тул манай сургалтын төвд сургалтанд хамрагдана гэсэн үг.

Архитектор, барилгын инженер /Япон улсын Акита муж/

“Би Япон улсын Акита хотод ирж, ажиллаж 1 жил орчим болж байна. Ажил дээр маш олон туршлагатай хүмүүстэй хамт туршлага судлаж, суралцаж байгаа бөгөөд ажлаас гадна Япон орны хэл, соёл, ёс заншилтай танилцаж, дасаж эхэлж байна. Миний ажиллаж буй компаний хувьд амьдрах байр нь тохилог, ажиллах нөхцөл нь маш сайн бөгөөд аюулгүй байдал бүрэн хангагдсан. Ажлын хувцас болон багаж хэрэгслээр бүрэн хангагддаг. Цалин хөлсний хувьд ч гэсэн тун дажгүй, Япон хүмүүсийн авдаг цалинтай тэнцэхүйц хэмжээнд авч байгаа тул маш сэтгэл хангалуун байдаг ба хуримтлал хийх бүрэн боломжтой. Миний энд ажиллаж байгаа барилгын компани нь Япон улсад нэг жилд 12000 амины орон сууц барьж гүйцэтгэдэг ба нийт баригдаж буй хаусын 40%-ийг хангадаг, улс даяр салбартай том компаниудын нэг юм. Тийм учраас би энд ажилд орж чадсандаа өөрийгөө их азтайд тооцдог. Надад энэхүү том боломжийг олгосон JP Partners компаний хамт олонд үргэлж талархаж явдаг. Цаашид улам их Монголын инженерүүд манай компанид ихээр ирж ажиллаж их зүйл сураасай гэж хүсэж байна!”

Барилгын инженер /Япон улсын Кумамото муж/

“Миний бие 2019 оны 10 сард Жэй пи партнерс ХХК-аар дамжуулан Япон улсад шинэ технологиор амьны орон сууц барьдаг компанид ажилд орсон. Ажилд ороод 3 сар орчим болж байгаач маш их зүйлийг сурч мэдэж байна. Бид байшин баригдаж эхлэхээс дуусах хүртэл бүх нарийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү компанид маш олон мундаг ажилчидтай мөр зэрэгцэж ажилладаг бөгөөд бидэнд тав тухтай амьдарч ажиллах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн. За тэгээд энэхүү алтан боломжийг атгуулж өгсөн Санрайз сургалтын төвийн багш нартаа маш их баярлаж явдаг.”

ДэлгэрэнгүйШаардлагаЗураг

Япон улсад ажиллангаа туршлага хуримтлуулж, тус улсын техник,технологийг суралцах эрмэлзэлтэй залуучуудыг үндсэн ажилтнаар ажиллахад дэмжлэг үзүүлж байна.

  • ✅ Гэр бүлээ Японд урих боломжтой. /Зөвхөн эхнэр эсвэл нөхөр, хүүхэд/

  • ✅ Урт хугацаагаар буюу 5, 10 ба түүнээс дээш жил ажиллах боломжтой

  • ✅ Ажлын гүйцэтгэл, туршлагаас шалтгаалаад цалин нэмүүлэх боломжтой

  • ✅ Нийгмийн даатгал болон бусад бүх төрлийн даатгал мөн тэтгэвэрт хамрагдах боломжтой (эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийн тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, ажилчдын гэмтэл ослын даатгал г.м. Гэхдээ Ажиллаж байх хугацаанд Японд төлсөн нийгмийн даатгал болон тэтгэврийн мөнгийг нутаг буцахдаа буцааж авах боломжтой)

Их дээд сургууль төгссөн байх /Мэдээлэл технологи чиглэлээр/
Япон хэлний тодорхой мэдлэгтэй байх
Насны хязгаар 21-40
Визний ямар нэгэн зөрчилгүй байх
Гэмт хэрэгт холбогдоогүй байх
Шивээсгүй байх
*Япон хэлний мэдлэггүй бол тодорхой хугацаанд зайлшгүй япон хэл сурах шаардлагатай. Японд аж төрөн амьдрахад тодорхой хэмжээгээр хэлний мэдлэг шаардагадах тул манай сургалтын төвд сургалтанд хамрагдана гэсэн үг.
– Ажлын туршлагатай бол давуу тал болно.
– Японд сурч амьдарч байсан бол давуу тал болно. /Япон улсад хууль бусаар оршин суугаагүй, ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байх/

【必要なスキル / Required Experience, Skills】.

💻 WEB application development

TCP/UDP、HTTPDatabase、SQLWeb system development

Experience of development on UNIX and Linux Java,Oracle, VB, Php, Python, Perl, C language etc.

【実務経験 / Work experience】

EC site constructionAWSLinux/AWS (Basic knowledge)Work experience on SEO controlProject management experienceWeb application development experience using JAVA, ORACLE、VB、PHP, Ruby, Python, Perl, C language etc.Native application development experience for smartphones using Objective-C, Swift, Java, Kotlin

【使用ツール / Tools】

Ruby / Rails / Vue / Swift / Kotlin / GitHub / Slack / AWS / Travis CI / RSpec

【職種 / 募集ポジション / Position】

SE、IT Engineer, Server Engineer, WEB application development

【雇用形態 / Employment status】

正社員💰【給与】【月給 / Monthly salary】

220,000円 〜 400,000円🗾

【勤務地 / Location】

東京、埼玉、千葉、横浜 / Tokyo、Chiba, Saitama, Yokohama

【福利厚生・待遇 / Benefits】

各種社会保険完備 昇給年1回※ 交通費支給、 住宅手当(当社規程により支給)懇親会あり 表彰制度あり 従業員持株会制度 副業可能(申請あり)

⏰【勤務時間 / Working hours】

9時~18時・休憩時間:60分🌞

【休日・休暇 / Off day 】

完全週休2日制(土日)、祝日 夏季 年末年始 GW 慶弔 有給 リフレッシュ休暇【選考プロセス / Process of selection】書類選考(履歴書・職務経歴書・参考資料(任意)) 一次面接 二次面接 ※スカイプによる面接 ※参考資料は、業務以外(趣味等)で制作した物も可能👥

【採用予定人数 / Number to be hired】20名

IT инженер

Япон улсын Цукуба хотод байрлах мэдээлэл технологийн компанид үндсэн ажилтнаар ажиллаж байна.

IT инженер

Япон улсын Токио хотод байрлах мэдээлэл технологийн компанид үндсэн ажилтнаар ажиллаж байна.

ДэлгэрэнгүйШаардлагаЗураг

Япон хэлний мэдлэггүй бол тодорхой хугацаанд зайлшгүй япон хэл сурах шаардлагатай. Японд аж төрөн амьдрахад тодорхой хэмжээгээр хэлний мэдлэг шаардагадах тул манай сургалтын төвд сургалтанд хамрагдана гэсэн үг.

-Барилгын чиглэлээр /эрэгтэй/
-Үйлдвэрийн чиглэлээр /эрэгтэй, эмэгтэй/
-Асаргааны чиглэлээр /Зөвхөн эмэгтэй/

  • ✅ Их сургууль төгссөн байх шаардлагагүй /ЕБС-ийн гэрчилгээтэй байх/

  • ✅ Тогтвортой 3 жил ажиллах боломжтой

  • ✅ Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн байх шаардлагагүй

  • ✅ Нийгмийн даатгал болон бусад бүх төрлийн даатгал мөн тэтгэвэрт хамрагдах боломжтой (эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, ажилчдын гэмтэл ослын даатгал г.м.
    Ажиллаж байх хугацаанд Японд төлсөн нийгмийн даатгал болон тэтгэврийн мөнгийг нутаг буцахдаа буцааж авах боломжтой)

Япон улсад дадлагажигч ажилтнаар ажиллахад тавигдах шаардлагууд
-ЕБС төггсөн байх
-Шивээсгүй байх
-Нас:
18-30 хооронд байх /эрэгтэй/
20-45 хооронд байх /эмэгтэй/
-Визний ямар нэгэн зөрчилгүй байх
-Гэмт хэрэгт холбогдоогүй байх
-Япон хэлний тодорхой мэдлэгтэй байх
-Эрүүл байх
-Ямар нэгэн гаж зуршилгүй байх
-Хүний үг дааж чаддаг байх
-Ажлын ачаалал дааж чаддаг байх

Японд дадлагажигч визээр явсан тохиолдолд хамгийн багадаа 3 жил ажиллах шаардлагатай байгаа.

Эхлээд бүргтгүүлнэ, сургалтанд сууна, ярилцлагад орно. Тэнцвэл материалыг нь бэлдэнэ, орчуулна. За тэгээд тэрийг япон руу шуудангаар явуулна. Япон дахь байгууллага нь тухайн материалыг аваад шалгаад цааш нь өгнө. Хууль зүйн яамнаас шар хуудас буюу оршин суух зөвшөөрөл нь гарна. Тэрийг Монгол руу шуудангаар илгээнэ. Тэрийгээ аваад Монгол дахь Япон элчин орж визээ даруулна. Тэр нь Япон руу нэвтрэх зөвшөөрөл гэсэн үг. Тэгээд онгоцны тийзээ аваад Япон явнаа. Ингээд энэ бүх процесс 3-6 сар болдог юм.

Япон улсын Чиба мужид байрладаг хуванцарын үйлдвэрт гэрээний ажилтнаар явсан дадлагажигч эмэгтэй ажилчид.

Япон улсын Чиба мужид байрлах барилгын шат угсралт, хот тохижилтын компанид дадлагажигч ажилтнаар явсан ажилчид.

  • Ажлын өдрүүдэд Даваа~Баасан гарагуудад өдөрт 8 цаг буюу өглөө 08:00~18:00 хүртэл ажиллана. Бямба, Ням гэрэгт илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагаар ажилласан цалинг нэмж авна.

  • Гэрээний дагуу, Японы хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллана.

  • Эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, ажилчдын гэмтэл ослын даатгал г.м даатгалд бүрэн хамрагдана.

  • Ажил олгогч нь ажлын байраар хангана. Шаардлагатай тохиолдолд хэрэглээний эд хэрэгслийг компаниас олгоно.

  • Ажлын хувцасны хангамж сайн. Аюулгүйн ажлын хослол, аюулгүйн каск, ажлын бээлий борооны цув, ажлын гутал г.м

Ярилцлагад бэлдэх анги

Япон хэлийг тодорхой хугацаанд сурсан удахгүй ажлын ярилцлагад орох гэж буй хүмүүст зориулагдсан ярилцлагад бэлдэх сургалт