Зуучлуулсан залуусын сэтгэгдэл

Манай компаниар дамжуулж Япон улсад ажиллаж буй инженер, мэргэжилтэн, дадлагажигч ажилчид болон оюутнууд

Зуучлуулсан залуусын сэтгэгдэл

Архитектор, барилгын инженер /Япон улсын Акита муж/

“Би Япон улсын Акита хотод ирж, ажиллаж 1 жил орчим болж байна. Ажил дээр маш олон туршлагатай хүмүүстэй хамт туршлага судлаж, суралцаж байгаа бөгөөд ажлаас гадна Япон орны хэл, соёл, ёс заншилтай танилцаж, дасаж эхэлж байна. Миний ажиллаж буй компаний хувьд амьдрах байр нь тохилог, ажиллах нөхцөл нь маш сайн бөгөөд аюулгүй байдал бүрэн хангагдсан. Ажлын хувцас болон багаж хэрэгслээр бүрэн хангагддаг. Цалин хөлсний хувьд ч гэсэн тун дажгүй, Япон хүмүүсийн авдаг цалинтай тэнцэхүйц хэмжээнд авч байгаа тул маш сэтгэл хангалуун байдаг ба хуримтлал хийх бүрэн боломжтой. Миний энд ажиллаж байгаа барилгын компани нь Япон улсад нэг жилд 12000 амины орон сууц барьж гүйцэтгэдэг ба нийт баригдаж буй хаусын 40%-ийг хангадаг, улс даяр салбартай том компаниудын нэг юм. Тийм учраас би энд ажилд орж чадсандаа өөрийгөө их азтайд тооцдог. Надад энэхүү том боломжийг олгосон JP Partners компаний хамт олонд үргэлж талархаж явдаг. Цаашид улам их Монголын инженерүүд манай компанид ихээр ирж ажиллаж их зүйл сураасай гэж хүсэж байна!”

Япон хэлний сургууль-Тэтгэлэгийн оюутан /Япон улсын Чиба муж/

“Миний бие нь Санрайз япон хэлний сургалтын төвд 8 сарын хугацаатай суралцаж 2019 оны 4 сард Японы Чиба мужийн “Мацудо” хэлний сургуульд тэтгэлэгээр суралцаж байгаа. 2020 оны 4 сард төгсөнө. Нэг жилийн хугацаанд олон орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн япон хэл төдийгүй японы заншил, дүрэм журам, амьдралын хэв маягт суралцаж байна. Япон улс нь миний хувьд хүний эрхийг номер нэгт тавьдаг бөгөөд амьдрах орчин тухтай аюулгүй гэж боддог (хар салхи, газар хөдлөлтийг эс тооцвол хэхэ). Гадаад оюутан залуус бидний хувьд зөвхөн хэлээ л сайн сурвал өндөр цалинтай цагийн ажил болон маш их боломжууд байдаг. Япон хүмүүсийн хувьд бол анхны сэтгэгдэл маш чухал ба анхнаасаа цаг болон дүрэм журмыг дагаж мөрддөг мөн цаг их сайн баримталдаг хүмүүст бүх зүйлээр туслаж дэмждэг. Япон орныг үзэж, танилцаж, суралцах боломж, үүдийг нээж өгсөн Санрайз сургалтын төвийн багш нарт үнэхээр баярлаж явдаг.”

Барилгын инженер, мэргэжилтэн /Япон улсын Кумамото муж/

“Миний бие 2018 оны 7-р сард тус компаниар зуучлуулан Япон улсын Кюушу аралд байдаг Кумамото мужын амьны орон сууц угсралтын компанид үндсэн ажилтнаар орж одоог хүртэл ажиллаж байна. Миний ажиллаж байгаа компани барилгын салбарт амжилттай ажиллаж байгаа томоохон компаний нэг юм. Хийх үндсэн ажил бол 2 давхар амьны орон сууцны карказыг угсарсан барилга дээр очиж, обой наагдах хүртэл бүхий л дотор мужааны ажил ба гол инженерчлэлийн ажлыг хийдэг. Японы амьны хаусын барилгын шинэ технологи, газар хөдлөлтөд тэсвэртэй технологи гээд сурах юм маш их байдаг. Эдгээр ажлыг эхний нэг жил япон хүмүүстэй хамт ажиллаж бүх ажлыг заалгуулж аваад, түүний дараа бие даан гүйцэтгэж эхэлдэг тул маш их зүйлийг сурч байгаа. Ажлын цаг, цалин, ажлын нөхцөл япон хүнтэй ижил бөгөөд цалингаас гадна нэг жилд хоёр удаа бонус цалин олгогддог. Япон болон Монголыг холбож олон төрлийн ажил хийж, залуучуудад сайхан боломж гаргаж өгч байгаа JP Partners-ийн хамт олондоо маш их баярлаж явдаг. Цаашдийн ажилд улам амжилт хүсье.”

Гэрээний ажилтан /Ялон улсын Чиба муж/

“Миний бие Японы Чиба хотын Ичикава дүүрэгт 2019 оны 2 сараас эхлээд ажлаад бараг 1 жил болох гэж байна. Манай компани нь байгуулагдаад 30 орчим болж байгаа бөгөөд цахилгааний компани юм. Цахилгаан гэхэд амархан ажил санагдавч аль ч газар очисон хамгийн эхэнд эхлээд хамгийн сүүлд дуусдаг ажил байдаг. Цахилгаантай холбоотой бүх зүйлсийг хийж сурна. Шаардлагатай үед газар доогуур орж цахилгааны ажил хийх мөн өндөр газар авчир хийх ажил ч байдаг. Энд цахилгаантай холбоотой ашиглагдаж буй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж сурахаас гадна ажлын их нарийн туршлагатай болж байгаа гэж ойлгож байгаа. Япон улс одоогоор нийт 128 сая орчим хүн амтай бөгөөд ажлын талбар дээр ч, гадуур нийгмийн харилцаанд ороход ч төрөл бүрийн хүмүүжил, үзэл сурталтай хүмүүстэй тааралдана. Гэвч миний бодлоор дийлэнх нь эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай мөн хүмүүжил сайтай, харилцааны ёс зүйтэй хүмүүс ихэвчлэн байдаг. Анх Японд ирээд дасах гэж нэлээд удсан. Хэцүү санагдсан гэхүү дээ. Гэхдээ ажлаас гадна. Амралт цаг заваа тааруулаад, үзэж харах зүйлсээр өөрийгөө хөгжүүлэх боломж их байдаг. Миний хувьд 3 жилийн хугацаанд маш их зүйлийг сурч, зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж харих бодолтой байгаа.”

Барилгын инженер /Япон улсын Кумамото муж/

“Миний бие 2019 оны 10 сард Жэй пи партнерс ХХК-аар дамжуулан Япон улсад шинэ технологиор амьны орон сууц барьдаг компанид ажилд орсон. Ажилд ороод 3 сар орчим болж байгаач маш их зүйлийг сурч мэдэж байна. Бид байшин баригдаж эхлэхээс дуусах хүртэл бүх нарийн мужааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү компанид маш олон гадаад ажилчид ажилладаг бөгөөд бидэнд тав тухтай амьдарч ажиллах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн. За тэгээд энэхүү алтан боломжийг атгуулж өгсөн Санрайз сургалтын төвийн багш нартаа маш их баярлаж явдаг.”

Манаби япон хэлний сургуулийн оюутан / Токио хот/

Миний бие Манаби гэдэг япон хэлний сургуулийн Токио дахь салбар сургуульд элсэн орж суралцаж байгаа. Монгол дахь Санрайз хэлний сургалтын төвөөр дамжуулж энэ сургуульд орсондоо их баяртай байдаг. Одоо болтол Монгол дахь сургалтын төвийн багш нартайгаа холбоотой байж Facebook-ээр бичиж хичээл дээрээ, ажил дээрээ ойлголцоогүй, мэдэхгүй зүйлсээ асуучихдаг. Японд ирээд одоо хагас жил болж байна. Энэ хугацаанд хичээлээс гадна супермаркет болон дэлгүүрт бараа ангилдаг хөнгөн цагийн ажил хийж байгаа. Одоогоор би дөнгөж ирээд гадаад оюутан байгаа болохоор цаашид их сургуульд дэвшин суралцаж, энд тодорхой хугацаанд ажиллаж, ажлын туршлагатай болж, ирээдүйд Монгол оронд хэрэгтэй боловсон хүчин болохыг хүсэж зорьж байгаа.