Японы компанид ажил эрхлэдэг гадаадын иргэн та бүхэнд!

Шинэ төрлийн корона вирусаас болж
компанийн менежментийн байдал тогтворгүй
байгаа өнөө үед, гадаадын ажилчин гэдгээр
шалтаглан гадаад ажилчныг япон ажилчнаас
ялгаварлаж хандахыг зөвшөөрөхгүй.

  1. Компаниас шалтгаалж ажилчныг амраасан тохиолдолд,
    компаниас төлөгдөх амралтын тэтгэмжийг япон
    ажилчны адил гадаадын ажилтанд ч төлөх ёстой.
  2. Ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах зорилгоор
    аж ахуйн нэгж, байгууллагуудад улсаас олгох мөнгөн
    тэтгэлэгийг японы ажилчдын адил гадаад ажилчдад ч
    ашиглаж болно.
  3. Хэрэв та ажлаас чөлөө авахыг хүсвэл японы ажилчдын
    адил ээлжийн цалинтай амралт эдлэх боломжтой.
  4. Түүнчлэн, хүүхдийн сургууль түр хаагдсан учраас
    ажлаасаа чөлөө авах тохиолдолд ээлжийн
    амралтаас гадна тухайн ажлын байрдаа тусгайлан
    заасан дүрмийн дагуу амралтаа эдлэж болно.
  5. Компани нь ажилчныг хууль бусаар ажлаас халж
    болохгүй. Хэрэв компани нь гадаад ажилчныг ажлаас
    халахыг хүсвэл, япон ажилчинтай адил дүрмийг дагаж
    мөрдөх ёстой.
    Хэрэв танд тусламж хэрэгтэй бол, орон
    нутгийн хөдөлмөрийн товчоо, хөдөлмөрийн
    стандартын хяналтын газар-т хандана уу.
    Эх сурвалж:
    ЭМХНХЯ Нийслэл, орон нутгийн хөдөлмөрийн товчоо
    Хөдөлмөрийн стандартын хяналтын газар
    https://www.isa.go.jp/mn/index.html

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ