Япон Улсын зарим хотод тогтоосон онц байдал

Япон Улсын зарим хотод тогтоосон онц байдлыг сунгасан тухай Токио хот дахь Төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг Та бүхэнтэй хуваалцаж байна.
Япон Улс 2-р сарын 7-ны өдрийг хүртэл 11 хотод онц байдал зарлаад байсан ба өнөөдөр 10 хотын онц байдлыг ахин нэг сараар сунгалаа.
Өмнө тогтоосон хорио, цээр үргэлжилнэ. Япон Улсын иргэн, тус улсад оршин суух үнэмлэхтэй иргэд хилээр нэвтрэх боломжтой. Харин виз нь хүлээгдэж байгаа, визний шар бичигтэй иргэд хилээр нэвтрэх боломжгүй.
Дамжин өнгөрөх нислэгтэй иргэдийн нислэгийг зөвшөөрч байгаа ч өдөр дамнасан нислэгийг зөвшөөрөхгүй, зөвхөн тухайн өдрөө дамжин өнгөрөх боломжтой.
Мөн улсын хилийг нэвтрэх гадаад улсын иргэдээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа.
Үүнээс гадна 14 хоног нийтийн тээвэр ашиглахгүй гэрээр тусгаарлагдан, өөрийн байгаа байршлыг Хорио цээрийн албанд мэдэгдэж, хавьтал тодорхойлох апликейшн ашиглах, амлалтын бичиг бичиж өгөх ёстой бөгөөд шаардлагатай PCR шинжилгээний хуудас болон амлалтын бичгийг хураалгахгүй бол хорио цээрийн албанаас заасан газар тусгаарлагдана.
Амлалтын бичгийг зөрчвөөс хорио цээрийн хуулийг үндэслэн цагдан хорих арга хэмжээ авахаас гадна, Япон иргэн бол хувийн мэдээллийг нийтэд тарааж, гадаад иргэн бол нэр, улсыг нийтэд зарлаж, оршин суух эрхийг хасч, албадан гаргах арга хэмжээ авах юм.


Вакциний мэдээлэл
Тус улсын Засгийн газар AstraZeneca –тай 120 сая тарилга вакциний гэрээ байгуулсан бөгөөд эхний ээлжинд 3-р сарын сүүл гэхэд 30 сая тарилгыг авна, үлдсэн тунг Японы Хёого аймгийн эмийн үйлдвэртэй хамтран үйлдвэрлэж, нийлүүлэхээр болсон байна.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ