Японы бага сургуулиудад цэвэрлэгч байдаггүй.
Японы бага сургуулиуд сурагчдаасаа арван нас хүртэл нь шалгалт авдаггүй. Учир нь, тэд бага насны хүүхдүүдэд ном зааснаас, зөв хүн болгох нь илүү чухал гэж үздэг байна. Тиймээс Японы бага боловсролын системд хичээлээр дамжуулан амьтдыг асрах, хүмүүсийг хүндлэх, байгалийг хайрлахаас эхлээд өөрийгөө хянах, хариуцлагатай, шударга байхын үнэ цэнийг ойлгуулдаг байна. Япончуудын баримталдаг хоёр гол зарчим бий. Энэ нь хариуцлагатай бөгөөд цэвэрч байдал юм. Тэд хүн болгон дор бүрнээ орчноо тордвол, бүгд сайхан орчинд амьдарч чадна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээ бол хүн болгоны хийх ёстой хариуцлагын асуудал юм. Хүүхдүүд сургууль дээрээ үдийн хоолоо идсэний дараа ширээгээ цэвэрлэж, ус, ундаа, сүүнийхээ савыг дахин боловсруулах цэгт хүргэх ёстой. Мөн багш, шавийн харилцааг ойртуулахын тулд тэд үдийн цайгаа хамт идэхийг эрхэмлэдэг. Хүүхдүүд ангийнхаа ханыг будах, зүлэг тэгшлэх ажлыг ч хийнэ. Багаасаа багаар ажиллаж, байгаль орчноо хайрлаж сурснаар, энэ дадал нь насан туршид нь хадгалагдах учиртай. Зарим сургуулиудад сурагчид хүнсэндээ хэрэглэх ногоогоо тарьж, хурааж, өөртөө зориулан, эрүүл хоол бэлтгэж иддэг. Харин 🤔”Боловсрол гэдэг бол, зөвхөн оюун ухааныг хөгжүүлэх биш, нийгэмд хэрэгтэй, зөв хүн болгож төлөвшүүлэхийг хэлнэ” гэж үздэг учраас хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхээс гадна хүн чанар, нигүүлсэнгүй сэтгэлтэй болгохыг туйлаас хүсдэг .