Гадаад иргэдийн гэр бүлийн гишүүд “Үндэсний эрүүл мэндийн даатгал”…

Гадаад иргэдийн гэр бүлийн гишүүд “Үндэсний эрүүл мэндийн даатгал”-д давхар хамрагддаг тогтолцоог өөрчлөхөөр болжээ.
2019 оны 4 сараас Япон улсад хэрэгжих “Гадаадаас ажилчин оруулах тогтолцооны өргөтгөл” хэмээх шинэ бодлоготой холбоотойгоор “Үндэсний эрүүл мэндийн даатгал”-д ч өөрчлөлт орох аж.
“Гадаад иргэнд харгалзах гэр бүлийг “Япон улсад хамт оршин сууж буй тохиолдолд л эрүүл мэндийн даатгалд давхар хамруулна ” гэх шийдвэрийг “Үндэсний эрүүл мэндийн даатгалын хууль” –д тусгаж өөрчлөхөө Япон улсын ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЯАМ-наас энэ сарын 17-ны өдөр олон нийтэд мэдэгдлээ.
Дээрх шийдвэрийг 2020 оны 4 сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд
“Нийгмийн аюулгүй байдлын зөвлөл” , “Эрүүл мэндийн даатгалын зөвлөл”-д даатгахаар болжээ.
Ийнхүү Япон улсын албан байгууллагуудын хамтран ажилладаг хувийн даатгалын нийгэмлэгүүд (Күмиай) болон улсын даатгалын нийгэмлэгт бүртгэгдсэн хувь хүн, мөн тогтсон шаардлагыг хангаж байвал хамтран амьдрах гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн даатгал үйлчилнэ.
Өдийг хүртэл Япон улсад оршин суугаагүй гадаад иргэн ч тэжээгчийнхээ даатгалд давхар хамрагддаг тогтолцоотой байсан билээ.
Гэвч гадаадаас ажилчид авах шинэ тогтолцоогоор гадаад иргэдийн тоо улам бүр өсөх учир ийнхүү өөрчлөгдөж, түүнчлэн эмнэлгийн байгууллагын төлбөр ч өснэ гэсэн таамаглалтай байна.
Хуулийн өөрчлөлтөнд “Үндэсний эрүүл мэндийн даатгал”-ыг удирддаг хот, дүүргүүдийн захиргаанаас иргэдийн даатгалд хамрагдах боломжтой , боломжгүйн талаар албан байгууллага, хэлний сургуулиудтай хамтран ажиллаж хянаж тогтоохоор тусгаж байгаа аж.
My number картыг эрүүл мэндийн даатгалын картны оронд ашиглаж цахимжуулах системтэй болгох ажил ч бэлтгэл шатандаа оржээ.
Дээрх мэдээллээс үзэхэд :
Япон улсад ажилладаг иргэд гэр бүлээ харгалзан тэжээх гэр бүлийн бүртгэлдээ (Fuyo kazoku) оруулж, эрүүл мэндийн даатгалдаа ч хамт хамрагддаг , мөн Япон улсад хамт амьдардаггүй ч зохих тохиолдолд өөрийн даатгалаар гэр бүлийнхэндээ эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байсан явдал үгүй болох юм байна.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ