Япон улсад 1000 инженер хөтөлбөр

Япон улсад 1000 хүнийг инжнерчлэлийн чиглэлээр 22 хүртлэх насны сурагч, оюутнуудыг сургахаар хоёр улс гэрээ хэлэлцээр хийлээ.

Монгол, Япон хоёр орны Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1000 хүнийг инженерийн чиглэлээр сургах ба 2014-2024 он хүртэл үргэлжлэнэ.
ЭЕШ өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн төслийн сорилд хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой болно.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн сорилыг энэ сарын 19-нд ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд зохион байгуулна. Элсэхийг хүсэгчид энэ сарын 18-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгүүлнэ.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ