Японы хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ
Япон улсын хилээр орох ба гарахдаа 1 сая ба түүнээс их хэмжээний иен биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, хилийн хуудсанд бөглөх ёстой. Их хэмжээний ам.доллар, евро зэрэг бэлэн валютыг иенд хөрвүүлэх нь хүндрэлтэй байдаг нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм.