Гадаадын иргэдэд хуулиараа олгогддог визний төрөл

Японы Цагаачлалын хуульд гадаадын иргэдэд олгохыг зөвшөөрдөг нийт 27-н төрлийн виз байдаг ба дотор нь томоохон 4 хуваана.

1.       Ажил хөдөлмөр эрхлэх эрх бүхий ангиллын виз

( гадаад харилцаа, олон нийтийн ажил, профессор, соёл урлаг, шашин, хэвлэл мэдээлэл, бизнес удирдлага, хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэл, анагаах ухаан, судалгаа, боловсрол, технологи, хүмүүнлэг, олон улсын үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа, урлаг спорт, ур чадвар, ур чадварын сургалт, өндөр мэргэжилтэн гэсэн ангилалын визүүд багтана).

2.       Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй ангиллын виз

( соёлын үйл ажиллагаа, богино хугацаагаар оршин суух, суралцах, сургалт, гэр бүлийн виз гэсэн ангиллын визүүд багтана).

3.       Үйл ажиллагааны чиглэлээс хамааран заагдсан хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх виз

( тусгай үйл ажиллагааны ангиллын виз)

4.       Хувь хүн болон албан тушаалд тулгуурлан олгогдох ангиллын виз

( байнгын оршин суух виз, түүний гэр бүлийн гишүүдэд олгох,  Япон улсын иргэнтэй гэр бүл болсон болон гэрлэлтээ цуцлуулсан иргэнд олгогдох ангиллын виз )

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх холбоосоор орж авна уу.

Эх сурвалж: http://www.japan-immigration.com/article/13642401.html

Дээр дурдсанчлан Япон улсад нийт 27 төрлийн виз байдаг бөгөөд гадаадын иргэд бид Япон улсад ажиллаж амьдрахын тулд заавал аль нэг визийг нь авахгүй бол болохгүй байдаг билээ. Ингээд бидний ихэвчлэн мэдүүлдэг 15-н төрлийн визний Монгол болон Япон нэршлийг товч тайлбарын хамт хүргэж байна.

1. Богино хугацааны виз- 短期滞在(たんきたいざい) Өөрийн орны ЭСЯ-с авсан байна.

2. Техник технологи, Хүмүүнлэг, Олон улсын харилцааны виз- 技術・人文知識・国際業務(ぎじゅつ・じんぶんちしき・こくさいぎょうむ)Өөрийн нутагтаа их дээд сургууль болон мэргэжлийн сургууль төгссөн байх ба Японд ажиллах компани болон байгууллагатайгаа ажиллах гэрээ хийгдсэн тохиолдолд мэдүүлэх виз шүү.

3. Гэр бүлийн гишүүний виз- 家族滞在(かぞくたいざい)Тухайн гэр бүлийн гишүүний хэн нэг нь Япон улсад ажиллаж амьдардаг байх.

4. Япон хүн эсвэл байнгын оршин суугч иргэнээс гэр бүлээ цуцалсан хүнд олгох виз- 定住者(ていじゅうしゃ)

5. Японд үйл ажиллагаа явуулах компанийг захирлын виз- 経営管理(けいえいかんり)Японд үйл ажиллагаа явуулах зорилгоор компанийн удирдлага ОСЗ-н виз авах

6. Ур чадвар болон нарийн мэргэжилтний виз- 技能(ぎのう)Их дээд сургууль төгссөн мэргэжлээрээ 10-с дээш жил ажилласан байх ба мөн Японд ажиллах газартай гэрээ хийгдсэн байх

7. Урлаг Спорт Мэргэжлийн Тамирчны виз- 興行(こうぎょう)Урлаг спортын нэрд гарсан иргэдэд олгох.

8. Тусгай зориулалтын виз- 特定(とくてい)

9.  Тусгай ур чадварын виз- 特定技能(とくていぎのう)Шинэ гарсан визийн төрөл

10. Одоо ажиллаж буй компаниас өөр компанийн нэр дээр виз шилжүүлэх- 就労資格証明書交付申請(しゅうろうしかくしょうめいしょこうふしんせい)

11. Байнгын оршин суугчийн виз- 永住者(えいじゅうしゃ)Японд 10-с дээш жил ажиллаж амьдарсан, Япон гэр бүлтэй болон салсан иргэн байх ба багадаа тус хүн 3-с багагүй жил Японд ОСЗ-н визтэй байх шаардлагатай.

12. Байнгын оршин суугч иргэний гэр бүлийн виз- 永住配偶者(えいじゅうはいぐうしゃ)

13. Япон иргэнтэй гэр бүл болсон бол Япон иргэний гэр бүлийн виз мэдүүлнэ- 日本人配偶者(にほんじんはいぐうしゃ)

14. Сургалтын виз- 就学ビザ(しゅうがくビザ)Японы луулинд 18-н нас хүрсэн, эх орондоо бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Япон хэлний түвшинтогтоох шалгалтын 4-р төвшний мэдлэгтэй, эрүүл чийрэг, санхүүгийн баталгаа хэрэгтэй. /2,000,000иэн/

15. Орогнол хүсэх виз- 難民ビザ(なんみんびざ)Өөрийн эх орондоо амьдрахад нэн хүнд бэрхшээлтэй( дайн дажин, өлсгөлөн, улс төрийн тогтворгүй байдал зэрэг шалтгааны улмаас арга буюу тус визийг мэдүүлдэг байна.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ