Японы хууль зүйн яамнаас Гадаад оюутнуудыг дэмжих тухай мэдэгдлээ
Японы хууль зүйн яамнаас Гадаад оюутнуудын ажиллах боломжийг дэмжих тухай мэдэгдэл хийлээ.
Японы хууль зүйн яамнаас доорх мэдэгдлийг өнгөрсөн 5-р сарын 28-нд гаргалаа. Японы их дээд сургууль болон магистрантаар суралцаж төгсөх гадаадын оюутнуудыг олон салбарт ажлын байраар хангах шийдвэр гаргалаа.
Ингэснээр гадаад оюутнууд суралцаж байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар болон Япон хэлний өндөр мэдлэгтэй болж Япон иргэдээс ч өндөр цалин урамшуулал авах боломж нээгдэж байгаа юм.
Мөн олон орны гадаад оюутнууд ресторан, зоогийн газар болон дэлгүүр зэрэгт үйлчилгээний газар, үйлдвэрлэлийн хүрээнд ажиллах бүрэн боломжтой болох юм байна.
Японд оршин суух виз-ний ангиллын хувьд “Токүтэй кацүдо” буюу “Чадварлаг үйл ажиллагаа” ангилалд оруулах ажээ. Энэ оны буюу 2019 оны 5 дугаар сарын 30 ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Нарийн мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.
http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri07_00210.html