Япон улсад ажиллах нөхцлийн талаар
1. Цалин ба бусад зардал
Япон улсын засгийн газраас тогтоосон тухайн бүс нутгийн цалингийн доод хэмжээнээс багагүй цалинг сар бүр танд олгоно. Мэдээж виз болон ажлын төрөл, ур чадвар болон хүлээн авч буй компаниас шалтгаалан цалин харилцан адилгүй байна. Японд таны авах цалингийн хамгийн доод хэмжээ ойролцоогоор 3,850,000 төгрөг гэж тооцох хэрэгтэй бөгөөд мэдээж үүнээс өндөр цалин мэдээж авч болно. Их бага ч бай цалин авч байгаа бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалд хамрагдах хамрагдана. Тэгэхээр тус цалингаас татвар суутгаж гар дээр 2,850,000 төгрөг орчим ирэх ба хэрвээ туайн сардаа илүү цаг ажилласан бол цалин дээр нэмэгдэж тооцогддог байгаа. Мөн үүнээс байрны түрээс, тог, ус, гааз, гар утас, интернэт, хоол, хэрэглээний зардлуудаа хасаад үлдсэнээр нь хичээвэл хуримтлал үүсгэх боломжтой.
*Японд ажиллаж амьдарч байгаа гэхээр аймаар өндөр цалин аваад цөм баяжина гэсэн ойлголт огт биш гэдгийг нууж хаалгүй хэлмээр байна. Гэхдээ Монголд байгаа шиг биш мэдээж хуримтлал бий болгох бүрэн боломжтой.
2. Амралт ба цалинтай амралт
Японд цалинтай амралт байдаг боловч бидний мэдэх ээлжийн амралт биш юм. Урт хугацаагаар цалинтай чөлөөгөө биеэр эдлэх хүн бараг л байхгүй. Яагаад гэхээр хамт ажиллаж байгаа хүмүүсдээ төвөг удна гэж үздэг. Хүндэтгэх шалтгаангүй л бол бараг амрах талаар бодоод хэрэггүй. Харин хавартаа “Алтан долоо хоног” гэж олон баярын өдөр нь дараалан тохиодог өдрүүддээ чөлөөтэй сайхан амарч баярладаг.
3. Амьдрах байр
Японд үл хөдлөх хөрөнгийн түрээс өндөр байдаг. Томоохон хотууд буюу Токио, Осакад байр болон үл хөдлөх маш өндөр өртөгтэй. Олон метро болон галт тэрэг дамжих алс зайтай газраа харьцангуй хямд байх байна. Хэт хямд байрнаас мөн та болгоомжлох хэрэгтэй. Япон улсын компанитай гэрээгээр ирж байгаа бол таны орон байрны асуудлыг тус компани бүрэн хариуцана гэж ойлгож болно. Том компаниуд бол шяатакү буюу өөрсдийн компанийн ажилчиддаа зориулсан орон сууц аппартменттэй байдаг. Мэдээж байрны төлбөрөө та цалингаасаа төлнө.