Япон улс 1993 оноос эхлэн гадаадаас ажиллах хүч авч эхэлсэн.
Япон улс 1993 оноос эхлэн гадаадаас ажиллах хүч авч эхэлсэн ба “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр” хэмээн нэрлэсэн байна. Ажиллах хүчийг зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнуудаас 3-н жилийн хугацаатай авах ба тус хөтөлбөрийн зорилго нь Хөгжиж буй орны залууст Японы технологи, ажлын арга барил зэргийг суралцан эх орондоо буцаж сурч мэдсэн чиглэлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах-д оршдог байна.
Япон улсын засгийн газар болон тухайн орны засгийн газар хоорондын гэрээнд үндэслэн хэрэгжүүлдэг бөгөөд зарим оронд ”Эдийн засгийн түншлэл”-ийн хүрээнд тус хөтөлбөрийг багтаан өгсөн байдаг.
Манай Монгол улсын хувьд 2000 оноос Япон улсруу ажилтан гаргаж эхэлсэн бөгөөд хоёр орны “Хамтын ажиллагааны санамж бичиг” 2017 он болон 2019 оны 4 дүгээр сард тус тус шинэчлэгдэн гарын үсэг зурсан билээ. Тус санамж бичгын хүрээнд 14-н төрлийн ажил мэргэжлээр 9-н орноос 5 жилийн хугацаанд 350,000 иргэнийг ажиллуулах хүч болгон авах зорилготой байгаа бөгөөд эхний жилд 48,000 иргэн авахаар төлөвлөж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Япон хэл дээр авах бол доорх холбоосоор орж аваарай.
https://www.asahi.com/shukatsunavi/articles/SDI201811194653.html