Өдөр тутмын амьдралдаа дадал хэвшил болгосон Япон соёлоос..

Японд амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан өдөр тутмын амьдралдаа дадал хэвшил болгосон Япон соёлоос танилцуулж байна.

Японы Цагаачлалын албан болон Токио хотын захиргаа, Цагдаагын газраас та нартаа дээрхи хавсралтаар хүргэж буй Гадаадын иргэд Японд Улсад ажиллаж амьдрахад дөхөм болох зурган тайлбар бүхий гарын авлагыг гаргажээ.
Тус гарын авлагад Япон улсын иргэд өнөөг хүртэл өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж ирсэн энгийн соёлыг зарим орны иргэд ихэд зөрчиж байгаагаас шалтгаалан мэдлэг болгох үүднээс гаргаж байгаа ажээ.

Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас гаргасан 2020 оны 3 сарын сүүлийн үеийн судалгаагаар Япон улсад  оршин суух зөвшөөрөлтэй 2,933,137-н гадаадын иргэн оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүний 793,164-н иргэн байнгын оршин суугч, 410,972-н иргэн дадлагажигч, 345,791-н иргэн оюутан, 352,501-н иргэн тусгай эрхтэй байнгын оршин суугч, 271,999-н иргэн технологи-хүмүүнлэг-олон улс гэсэн ангиллын визээр оршин сууж байгаа юм байна.
Токио хотод сурч, ажиллаж амьдарч байгаа нийт гадаадын 593458-н иргэн байгаа нийт гадаадын иргэдийн 20,2%-г эзэлж байна. Аль улсын иргэд хамгийн их байгаа вэ гэхээр Хятад, Солонгос, Вьетнам, Филиппин, Бразил улсын иргэд тоогоороо хамгийн дээгүүрт жагсаж байна.

Зурагт гарын авлага шинэчлэх хэлбэрээр гаргасныг та бүхэндээ хүргэж байна.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ