Япон улсад суралцах визтэй хүмүүст хүргэх мэдээлэл
Япон улсад сурч буй гадаад оюутнуудын хувьд их дээд сургуулиа төгсөх хүртэл ажиллах эрх нь хязгаарлагдмал байдаг. 7 хоногт нийтдээ 28-н цаг буюу өдөрт 4-н цаг, зуны болон өвлийн амралтын хугацаанд 48-н цаг буюу өдөрт 6-7-н цаг ажиллах эрхтэй байна. Энэ нь Япон улсын зүгээс оюутнуудын хичээл сурлагадаа илүү их цагийг зарцуулах шаардлагатай гэж үздэгтэй холбоотой ажээ.
Энэ удаа Япон улсад суралцаж буй оюутан хүн цагийн ажил хийхдээ анхаарах зүйл буюу хуулиар хориотой ажлын талаар мэдээлэл бэлдлээ.
Анхаарах зүйлс:
1. Суралцаж байх хугацаандаа цагийн ажил хийх хуулиар заасан хугацааг хэтрүүлэхгүй байх.
/Оршин суух зөвшөөрлийн сунгалт, ангилал солиулах тохиолдолд Цагаачлалын албанаас цагийн ажил хэтрүүлсэн гэдгээр шууд буцах виз дарах тохиолдол гардаг/.
2. Их дээд сургуулиа төгсөөд Японд ажилд орох зорилготой байгаа бол хичээлийн ирц болон дүнгээ анхаарах хэрэгтэй. Тэр хэмжээгээр сайн ажилд орох боломж нээгдэнэ.
3. Япон улсад суралцаж байх хугацаандаа Япон хэлний төвшин тогтоох шалгалтыг өгч өөрийн зорьсон түүшиндээ аваарай. Ажилд ороход сайн үзүүлэлт болно.
Япон улсад сурч буй гадаад оюутнуудад хуулиар хийхийг хориглодог ажил:
1. Пачинко болон мөрийтэй тоглоомын газар
2. Шөнийн үйл ажиллагаа бүхий баар, цэнгээн, уушны газар
3. Саун массажны газар
4. Ёс суртахуунд харшлах үйлдэл бүхий бүх ажил