Японы нийгмийн даатгалын талаар
Японд эрүүл мэндийн даатгал, Нийгмийн халамжын тэтгэвэр, Тэтгэвэрийн даатгал гэж зайлшгүй төлөх 3-н даатгал байдаг.
Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч та өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэлж байгаа юм.
Даатгуулагч та хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй.
Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ. Нийгмийн даатгал төлж байсанаар өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгө буюу тэтгэвэр авах боломжтой.
Тэгвэл тэтгэмж гэж юуг хэлэх вэ. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг байна.
Нөхөн төлбөр гэж юуг хэлж байна вэ.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг хэлдэг байна.
Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах нь аж ахуйн нэгж бүгд орох ба 5-с дээш ажилтантай хувиараа хөдөлмөр эрхлэгч газар /газар тариалан, ой мод, загасны аж ахуй, буудал, цэвэрлэгээ зэрэг аж ахуй явуулдаг газар нь хамрагдахгүй/. Мөн Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж бүгд албан журмаар татвар төлнө.
Япон улсын хувьд сайн дураар төлөх даатгал маш олон төрөл байдаг. Жишээлвэл хавдрын даатгал, газар хөдлөлтийн даатгал, аялалын даатгал гэж маш олон төрөл байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ нь 18.182% байна. Үүнээс гадна орлогын албан татвар, оршин суугчийн албан татвар гэж мөн төлөгддөг.