Хааны удмын гүнж,энгийн иргэнтэй гэрлэж байгаа нь олны анхаарлыг татаад байна.

Эзэн хааны зөвлөлийн гишүүн,Акихито хааны бага хүү Фүмихитогийн том охин Мако(30), өмгөөлөгч Комүро Кэйтэй албан ёсоор гэр бүл болж байгаагаа олон нийтэд зарлаж,өчигдөр хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлэв.Хааны удмын гүнж,энгийн иргэнтэй гэрлэж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм.Түүний нөхөр Комүра Кэй бол Америкт хууль зүйн чиглэлээр магистр хамгаалсан, Нью-Йорк, Калифорниа хотуудын хуулийн шалгалтыг өгч хуульч өмгөөлөгчийн эрхээ авсан боловсролтой нэгэн бөгөөд одоогоор МҮСАШИ олон улсын хуулийн ферм нээн ажиллаж байгаа юм байна.Албан ёсны гэрлэлтээ бүртгүүлж байгаагаа олон нийтэд мэдээллэх үеэрээ Мако…Кэй бол миний хувьд юугаар ч орлож болохгүй үнэт зүйл.Бидний хувьд гэрлэлт гэдэг бол сэтгэл зүрхээ нандигнан хайрлаж,хамтдаа салшгүй урагшаа явах сонголт юм…гэж хэлсэн бол түүний нөхөр Комүра Кэй…. Мако санд би хайртай.Ганцхан олдох амьдралаа би зөвхөн хайртай хүнтэйгээ өнгөрүүлхийг хүсч байна… хэмээн тодотгон хэлэв.Ямартай ч 6-7 жилийн өмнөөс яригдаж ирсэн японы гүнж Макогийн шинэ амьдрал ийнхүү эхлэж байна./Акихито хаан хоёр хүүтэй бөгөөд том хүү Нарүхито одоогийн хаан сэнтийг залгамжилж буй бол бага хүү Фүмихито эзэн хааны зөвлөлд ажиллаж байгаа болно.

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ