Япон Улсад зорчиж буй иргэд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай

11 сарын 5-ны өдөр Япон Улсын Засгийн Газар Шинэ төрлийн корона вирусийн (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг чангатгах шийдвэр гаргасан тул холбогдох мэдээллийг хүргэж байна. 11 дүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнчлэн тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргах болно.Монгол Улсаас Солонгос Улс гэх мэт гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд мөн адил хамаарна.

Эх сурвалж: Японы Элчин сайдын яам 

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ