Байгууллагын талаар

Бидний тухай

Бид 2016 оноос хойш тус салбарт манлайлан ажиллаж байна.

Манай байгууллага Япон, Хятад улсуудын гүүр болж ашиг, сонирхлыг чухалчлахыг бус цаашдын эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр болох залуучуудын мэдлэг боловсролд анхаарч, өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн боловсон хүчин бий болгохыг зорьж ажиллаж байна.
Байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл Япон улс руу ажиллах хүч илгээх, Япон улс руу сонингийн тэтгэлэгээр оюутнуудыг илгээх, БНХАУ-ын ЗГ-ын тэтгэлэгээр суралцуулах, япон хэлний бүх шатны сургалтыг явуулах, гадаад дотоодын худалдаа мөн аялал жуулчлал зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Япон хэлний бүх шатны сургалтыг зохион байгуулж, Японы барилгын салбарт үндсэн болон гэрээт ажилтан, Авто замын салбар, ХАА-н салбар мөн асаргааны салбарт тус тус ажиллах хүчин илгээж байна.
Бид гадаад болон дотоодын олон компаниудтай хамтарч ажиллаж ирсэн төдийгүй, гадаад дотоодын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, мөн Япон болон Америк улсад туршлага судалсан ажиллах хүчин байдаг нь бидний давуу тал билээ.

Гүйцэтгэх захирал

01

Ирэх онуудад нийт 300 гаруй залуусыг Япон улс руу үндсэн болон гэрээт ажилтнаар илгээх, мөн 50 оюутанг Японы сонингийн тэтгэлэг болон Хятадын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж улмаар өндөр хөгжсөн орны технологид суралцуулж, дадлагажуулахыг зорьж ажиллаж байна.

02

Япон, Хятад улсуудын гүүр болж ашиг, сонирхлыг чухалчлахыг бус цаашдын эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр болохын тулд залуучуудын мэдлэг боловсролд анхаарч, өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн боловсон хүчин бий болгохыг зорьж ажиллаж байна.

03

Өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, туршлага хуримтлуулж, шинэ техник технологид суралцаж эх орондоо эргээд ирсэн боловсон хүчин бол Монгол улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй гэдэгт бид итгэдэг. Иймээс бид сайхан ирээдүй, нийгмийг бүтээхийн тулд ажиллаж байна.

Яагаад Японд сурч, ажиллах ёстой вэ?

Бидний парнтер компаниуд болон багш нар

Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч манай хамт олон болон бизнесийн түншүүд

Co-Founder & CEO
Japanese teacher

JP Partners Co.,Ltd

DIRECTOR
Japanese teacher

Matsudo Co.,Ltd
“SUNRISE” Language center

DIRECTOR
Web developer

“TNWORKS’ Co.,Ltd & “Tsogto Mongol Horse Tour”

SCHOOL PRINCIPAL

MANABI Japanese Language Institute, Nagano Campus