Түгээмэл асуултууд

  1. Япон улсад дадлагажигч ажилтнаар явахад тавигддаг шалгуур нь юу вэ?
    -ЕБС төггсөн байх
    -Нас: барилгын чиглэлээр эрэгтэй 18-28 хооронд байх, асаргаа болон бусад эмэгтэй 18-40 хүртэл байх
    -Япон хэлний тодорхой мэдлэгтэй байх.
    -Визний ямар нэгэн зөрчилгүй байх /Өмнө нь Япон улсад хууль бусаар оршин суугаагүй байх/
    -Гэмт хэрэгт холбогдоогүй байх
    -Шивээсгүй байх
  2. Япон улсад үндсэн ажилтнаар явахад тавигддаг шалгуур нь юу вэ?
    -Их дээд сургууль төгссөн байх
    -Япон хэлний тодорхой мэдлэгтэй байх.
    -Насны хязгаар 21-45
    -Визний ямар нэгэн зөрчилгүй байх./Өмнө нь Япон улсад хууль бусаар оршин суугаагүй байх/
    -Гэмт хэрэгт холбогдоогүй байх
    -Шивээсгүй байх
  3. Япон улсад үндсэн ажилтнаар явах боломжтой ажлын төрлүүд нь юу вэ?
    -Барилгын чиглэлээр (Барилгын инженер мэргэжилтэй ба бакалавртай байх)
    -IT-ийн чиглэлээр (Программ кодлох чадвартай, инженер мэргэжилтэй ба бакалавртай байх)
    -Үйлчилгээний салбарт (Зочид буудал зэрэг үйлчилгээний салбарт ажиллах хүсэлтэй мөн их дээд сургуулийг орчуулагч, аялал жуулчлалын чиглэлээр төгссөн их дээд сургуулийн бакалавртай байх)
  4. Тусгай ур чадварын ажилтнаар явахад тавигддаг шалгуур нь юу вэ?
    -ЕБС төгссөн байх
    -Шивээсгүй байх
    -Нас:18-40 хооронд байх
    -Визний ямар нэгэн зөрчилгүй байх
    -Гэмт хэрэгт холбогдоогүй байх
    -Япон хэлний N4 түвшний мэдлэгтэй байх
    -Японд дадлагажигч байсан бол 3жилээ дуусгасан байх
    -Тусгай ур чадварын шалгалтад тэнцсэн байх
    -Өмнө нь дадлагажигчаар ажиллаж байсан бол 3 жилийн хугацаагаа дуусгасан ба JITCO-ийн сертификаттай байх
    -Өмнө нь дадлагажигчаар ажиллаж байсан бол ур чадварын шалгалтад тэнцсэн сертификаттай байх
  5. Япон улс руу ажлаар явахад хэлний мэдлэг ямар хэмжээнд байх ёстой вэ?
    -Минано нихонго гэдэг япон хэлний сурах бичгийн 1 болон 2-р номыг үзээд дуусгавал ерөнхийдөө хангалттай гэж үзнэ. Тэрхүү номонд гарсан бүх харилцан яриа бүх үгнүүд, бүх ханзыг нь, бүх дүрмийг нь цээжлэх шаардлагатай.
  6. Ажил горилж буй барилга болон IT инженерүүдээс яаж ярилцлага авах вэ?
    -Голдуу ярианы түвшинг шалгаж SKYPE-аар ярилцлага авна. Манайхаас ярилцлагад бэлдэх асуулт өгч бэлдэнэ. Тэрхүү асуултуудад бэлдээд бэлэн болсон гэсэн үед бид Японы компанитай ярилцаж ярилцлага болох өдрийг товлож ярилцлагад оруулна.
  7. Япон улсад ажиллаж амьдрахад хичнээн хэмжээний зардал гардаг вэ?
    -Япон явахад гарах зардал, төлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг манай оффист өөрийн биеэр ирж авна уу. Манайх Япон улсад ажиллаж амьдрахад хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй өгч байгаа. Та эхлээд бидэнтэй холбогдож уулзах цагийг урьдчилан товлох шаардлагатай.
  8. Япон хэлний мэдлэггүй бол Япон явах боломжтой юу?
    -Япон хэлний мэдлэггүй бол тодорхой хугацаанд зайлшгүй япон хэл сурах шаардлагатай. Японд ажиллаж, амьдрахад тодорхой хэмжээгээр хэлний мэдлэг шаардагадах тул манай сургалтын төвд тодорохой хугацаанд сургалтад хамрагдана гэсэн үг.
  9. Ажил амьдрах газар хоёрын хооронд ямар тээврийн хэрэгслээр зорчих вэ?
    -Барилгын инженерүүдийн хувьд эхний жил дагалдангаар ажиллаж байх хугацаандаа зааварлагч Япон хүний автомашинаар барилгын талбайд хүргүүлнэ. Энэхүү нэг жилийн хугацаанд Монгол улсын жолооны үнэмлэхийг Япон улсын жолооны үнэмлэхээр солиулах шаардлагатай болно. Нэг жилийн дараа компаниас автомашин олгоно.
    -Бусад гэрээний ажилчдын хувьд олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй тохиолдолд компанийн тээвийн хэрэгслээр хүргүүлэх тохиолдол байгаа. Зарим ажилчдын байр нь ойр байдаг алхах эсвэл унадаг дугуйгаар зорчино.
  10. Ажлын хувцасны хангалт байгаа юу?
    -Компаниас ажлын хувцас, багаж хэрэгсэлээр хангана байгаа. Жилд 2 удаа аюулгүйн каск, өвөл зуны ажлын хувцас, ажлын нүдний шил, аюулгүйн бүс г.м
  11. Барилгын инженерийн хувьд япон хэлний түвшин тогтоохын оноо шаардагдах уу?
    -Япон хэлний түвшин тогтоохын оноо шаардагдахгүй. Өдөр тутмын ярианы япон хэл болон өдөр тутмын ажлаа тайлагнаж бичих хэмжээний япон хэлний түвшинтэй байхад хангалттай. Нэг жилийн турш дагалдангаар ажиллаж байх хугацаандаа хэлний түвшингээ ахиулах шаардлагатай. Жилийн дараа бие дааж тусдаа гарч, хүнд зааварчилгаа өгч, шинэ хүмүүсийг сургах тул хэлний мэдлэгээ зайлшгүй сайжруулах шаардлагатай.
  12. Амьдрах байрыг яах вэ? Компаниас олж өгдөг үү?
    -Амьдрах байр компаниас олгоно. Хот хөдөөнөөс хамаараад ойролцоогоор 20-35 мкв байранд амьдарна. Хэрэглээний бүх зүйлс цахилгаан хэрэгсэл хөнжил гудас гэх мэт зүйлсийг компаниас үнэгүй олгож хэрэглүүлнэ. Жишээлбэл: Хөргөгч, печь, газ эсвэл цахилгаан плетик, тоос сорогч, угаалгын машинн, зурагт гэх мэт. Тэрнээс гадна амьдрах ахуйн хэрэглээний ор, хөнжил, гудас гэх мэт бүх зүйлийг компаниас үнэгүй олгож хэрэглүүлнэ. /Зарим байрууд нь ортой зарим нь оргүй байдаг./
  13. Байрны түрээс сардаа хэдэн төгрөг байдаг вэ?
    -Нэг сарын түрээс нь очиж байгаа муж, хотоос хамаарч ойролцоогоор 500,000₮-700,000₮ орчим төлж байдаг. Байрны түрээс болон тог, газ, усны хэрэглээний зардал нь сар болгоны цалингаас суутгагддаг.
  14. Цалин хэдийг авах вэ? НДШ болон ямар төрлийн даатгал, татваруудыг төлөх вэ? Нэмэгдэл бонус байгаа юу?
    -Гэрээт ажилтан нь хийх ажлаас хамаараад ойролцоогоор 120,000иенээс 150,000иений хооронд цалин авдаг. Илүү цаг ажилласан бол сар болгоны цалинд нэмэгдэж бодогддог.
    -Үндсэн ажилтнуудын цалингийн хувьд япон хүмүүстэй ижил хэмжээний цалин олгогдоно. Ойролцоогоор 180,000иенээс 320,000иений хооронд цалин авна.
    Авсан цалингаас төлөх ёстой орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон тэтгэвэр зэргийг төлнө. НДШ болон тэтгэвэр төлсөн мөнгийг нутагтаа буцаж ирсэний дараа буцааж авах боломжтой байдаг. Монгол болон Япон хоёр улс хоорондоо НДШ-ийн шимтгэлийг нөхөн төлж бичүүлэх гэрээ хийгээгүй тул Япон явсан хүмүүс Монголдоо НДШ-ийг хувиараа төлдөг. Эхний жилдээ үндсэн цалин дээр амжиргааны тэтгэмжийн мөнгө болон бонус нэмэгдэнэ.
  15. Гэрээний хугацаа хэдэн жил вэ?
    -Гэрээт ажичдын хувьд нийт 3 жил ажиллана. 3 жил ажиллаж хугацаа дууссан үед гэрээгээ сунгаж нэмж 2 жил ажиллах боломжтой.
    -Үндсэн ажилтны хувьд, компани болон хувь хүн хоёрын хооронд хийсэн гэрээний хугацааны дагуу ажиллана. Японы компаниуд ихэвчлэн хүмүүсийг зааж ажилд сургаж байдаг тул тууштай ажиллах хүмүүсийг авах сонирхолтой байдаг.
  16. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт Японруу явж болох уу? Гэр бүлийн виз гарах уу?
    -Үндсэн ажилтны хувьд боломжтой. Эхний ээлжинд өөрөө ажлын виз мэдүүлж түрүүлж очиж ажиллана. Дараа нь гэр бүлээ япон улсад урих виз мэдүүлнэ.
    -Гэрээт ажилтны хувьд эхнэр, нөхөр, хүүхдээ Япон улсад урих боломжгүй.
  17. Япон улсын аль хотод ажиллаж амьдрах вэ?
    -Японд ажиллах компани болон томилогдож ажиллах газар нь ярилцлагад тэнцсэний дараа мэдэгдэнэ. Тогтмол нэг хотод амьдрана. Хааяа компанийн шаардлагаар өөр өөр хотуудруу нэг хоёр сараар томиололтоор явж ажиллах шаардлага бас байдаг. Одоогийн байдлаар манайхаас явсан хүмүүсийн ажиллаж байгаа хотууд: Токио, Сайтама, Ёкохама, Чиба, Кумамото, Фукуи, Ичиносеки, Акита, Осака г.м
  18. Япон явахаас өмнө хамрагдах сургалтын талаар?
    -Анхан шатны япон хэлний сургалт нь нэг сарын төлбөр нь 160,000₮ байдаг.
    -7 хоногт 5 удаа /нэг хичээл 2 цаг үргэлжилнэ/,-7 хоногт 3 удаа /нэг хичээл 2 цаг үргэлжилнэ/
    -Олон жил багшилсан мэргэжлийн багш нар хичээл заадаг.
    -Хичээлийн цаг нь, Өглөө, өдөр, орой