Япон улс Монголд 1 тэрбум 249 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусний цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна.
Иймд Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
Эх сурвалж: http://www.mnb.mn/i/209741